“Холливуд Амараа” гэх тодотголтой болсон жүжигчин Б.Амарсайхан болон “Үргээлэг” кинонд тоглосон жүжигчин Ж.Баясгалан нар тун ч сайн найзууд бололтой. Ямартай ч сүүлийн үед хэвлэлээр “Баян Баясаа” гэж бичигдэх болсон жүжигчин Ж.Баясгалан найзыгаа “Марко Поло”-д тоглоод ирсний дараа алтан аягатай угтсан.
Тэгвэл жүжигчин залуус уран бүтээлийн төдийгүй гэр бүлийн дотно найзууд аж. Учир нь тэд сүүлийн үед энд тэндэхийн арга хэмжээнд гэр бүлийн хамт хүрэлцэн ирэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлэх найранд хамтдаа ирцгээжээ. Ийнхүү "Шангрила" зочид буудалд өчигдөр болсон түүний хүндэтгэлийн хүлээн авалтад жүжигчин залуус үзэсгэлэнт эхнэрүүдээрээ гоёж, хаа ч явсан цуг мэдээрэй хэмээн хамтдаа зочилцгоожээ.
Н.АЗ