07.30

“Хун авхай” ханхүүгээ сугадсаар

Дуурийн театрын дуучин А.Долгор “Бодлын цагаан хун” дуугаараа Морин хуур наадамд түрүүлснээр бүх л ард түмэнд танигдаж “Хун авхай” гэгдэх болсон. Түүнийг хэдийнэ 50 нас хүрсэн ч гоо сайхнаа хадгалж чадсан хатагтай хэмээн магтдаг. Ийнхүү өдий хүртэл гоо сайхнаа хадгалж яваа А.Долгор авхай нөхөртөө ёстой л 18-тууд шиг эрхэлдэг гэнэ лээ. Тэрбээр анхны нөхөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалаас салж, Д.Сайнцог хурандаатай ханилсан. Хэдийгээр хоёулаа урьд нь амьдралтай байсан, хоёр талаас нийлсэн зургаан хүүхэдтэй тэдний амьдрал эхэндээ жаахан бэрхшээл байсан ч энэ бүхийг давж, бат бөх гэр бүл болж чадсан гэдэг. Ийнхүү 20 гаруй жил өнгөрсний эцэст хуримаа хийсэн билээ. Тэгвэл хосууд өдгөө ч хайрандаа умбаж хамтдаа амьдарч байгаа. Хамгийн сүүлд “Хун авхай” өчигдөр болсон Хакүхо М.Даваажаргалын цолны хүндэтгэлийн хүлээн авалтад ийнхүү ханхүүгээ сугадсаар ирсэн юм.