07.30

Ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүн гэмтлээ

Нийслэлийн  Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг  Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд хоёр машин мөргөлдсөн томоохон осол өчигдөр гарсан байна.

Тодруулбал, Hyundai Accent маркийн автомашины жолооч Т нь Hyundai HD55 маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч, 44 настай эрэгтэй Т газар дээрээ амиа алдаж, гурван хүн гэмтжээ.