Португалийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Фернандо Гомеш “Реал”-ын довтлогч Криштиану Роналдуг Рио де Жанейрод болох 2016 оны Олимпод оролцох хөлбөмбөгийн шигшээд уригдаж магадгүй гэж мэдэгдэв.
Энэхүү тэмцээнд оролцох хөлбөмбөгчдийн нас 23-аас хэтрэхгүй байх ёстой боловч шигшээ баг тус бүр насанд хүрсэн гурван тоглогч багтаа авах эрхтэй ажээ.
“Бид иймэрхүү боломжийг судалж байна. Тиймээс 23-аас дээш насны гурван тоглогч авах боломжтой бөгөөд Криштиану ч түүний тоонд орж байгаа” гэж Гомеш мэдэгджээ