Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-аас хотын доторх ногоон байгууламжаа хамгаалах агуулгатай 50 дугаар тогтоолоо шинэчлэн баталжээ. Уг тогтоолоор хариулгагүй малаа хот руу оруулж, цэцэг зүлгийг сүйтгүүлсэн тохиолдолд мал бүхий иргэдийг торгож шийтгэдэг аж.
Шинэчилсэн тогтоолд зааснаар хотын ногоон байгууламжид орсон бод малыг 50 мянга, бог малын толгой бүрийг 20 мянган төгрөгөөр тооцож эздэд нь мөнгөн торгууль, нөхөн төлбөр ногдуулахаар болжээ.
Хариулгагүй малыг сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилчид, байгаль орчны байцаагч нар тусгай хашаанд хашиж, нөхөн төлбөрөө барагдуулсны дараа эзэнд нь хүлээлгэж өгөхөөр тогтоолд тусгасан байна.