03.09

Хуучин барилгуудыг нураана

Ашиглалтын шаардлага хангахгүй, нураах барилгуудын гурав дахь ээлжийн байршлуудыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тогтоожээ. Үүнд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин барилгуудыг оруулсан байна. Туйхалбал, тус дүргийн 16 хороо, 5-8, 26, 21, 22, 24, 27 дугаар байрууд, хоёрдугаар хорооны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд гэж шийджээ. Эдгээр байрыг иргэдийн зөвшөөрлийн дагуу нурааж, шинээр орон сууц барих юм.Ашиглалтын шаардлага хангахгүй, нураах барилгуудын эхний ээлжинд Хан- Уул дүүргийн нэхмэлийн шар гэж нэрлэгдсэн хуучны барилгуудыг эхний ээлжинд нурааж, шинэ барилга барих юм байна. Мөн Хан-Уул дүүргийн Арьс ширний 25, 26-р байрууд. Харин хоёр дахь ээлжинд сонгосон хуучин барилгууд Баянгол дүүрэгт хамаарагдаж байгаа юм.

Б.БАТ