Ирэх есдүгээр сараас иргэд Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д очиж шинжилгээ өгдөг болно.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2 дахь шатны дадлага сургалтыг энэ сарын 27-30-нд зохион байгууллаа. Сургалт нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн чадамжийг сайжруулах зорилготой. Сургалтад 142 ӨЭМТ-ийн ахлагч эмч, сувилагч нийт 350 хүн хамарч, 20 сургагч багш бэлтгэв.
Уг сургалтаар ӨЭМТ-дэд ирэх есдүгээр сард хийж эхлэх шээсний шинжилгээний суурин анализаторийг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах болон иргэд болон эрүүл мэндийн ажилтан цахим хуудаснаас шинжилгээний хариуг харах эрүүл мэндийн зөвлөгөө авах талаар цогц мэдээллийг өглөө.