03.09

Дуучин Р.Дэлгэрмаагийн жингээ барих нууц юу байв

Анх МУГЖ С.Жавхлантай дуулж олонд танигдаж байсан дуучин бол Р.Дэлгэрмаа. Харин удалгүй Д.Хишигбаяртай хослон дуулснаар, Хишигбаяр-Дэлгэрмаа гэж холбоо үг бий болсон гэж хэлж болно. “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” хэмээх олон дууны эзэд  үзэгчдийн өмнө сүй тавьж, гэрлэн хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоосон. Төрснийхөө дараа нэлээд жин нэмсэн Р.Дэлгэрмаа тун удалгүй гуалиг болсон нь үзэгч бүсгүйчүүдийн анхаарлыг татсан гэдэг. Тэгвэл дуучин бүсгүйн галбираа хадгалах нууц нь зөв хооллолт гэнэ. Саяхан дуучин бүсгүй телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо нууцаа задалсан бөгөөд хөх тарианы гурилаар гэртээ талх барьж, аль болох зөв хооллож, ногоон өнгийн жимс ногоо хэрэглэж, ногоон цай уудгаа хуваалцаад амжсан юм.

П.Туул