УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг сүүлийн үед “сайн найруулагч” гэх магтаал сонсоод байна. Тодруулбал, түүний хувьд саяхан нээлтээ хийсэн “Аав” уран сайхны киног найруулан тавьжсан аж. Жүжигчин залуугийн хувьд найруулагчаар ажилласан анхны бүтээл нь “Аав” бөгөөд киног нь үзсэн олон хүн нулимсаа барьж чадаагүй гэлцэж байна. Тэдний нэг болох найруулагч Д.Галбаяр “Сайхан уран бүтээл болжээ. Ойрд үзээгүй мелодрам байлаа. Жүжигчин Г.Эрдэнэбилэг ба Эби маань найруулагчийн карьераа мундаг эхлүүлжээ. Баяр хүргэе” хэмээн цахим хуудаснаа бичиж сэтгэгдлээ хуваалцсан байна.
П.ТУУЛ