Португалийн шигшээ болон Мадрид хотын “Реал” багийн супер од Криштиану Роналду ФИФА-гийн эргэн тойронд дэгдээд байгаа шуугиант явдлуудад ямаршуухан бодолтой явдаг вэ гэсэн сэтгүүлчийн асуултад маш ууртайгаар хариулсан байна.
“Надад ФИФА, Катарын талаар яриад байх зүйл алга. Надад энэ асуудал огтхон ч хамааралгүй. (хараалын үгээр хэлснийг уншигчдаа хүндлэх үүднээс өөрчлөв) Та нар больцгоо. Больж үз” хэмээн Роналду дэндүү уурсчээ.
Үүний дараагаар 30 настай довтлогч залуу гэнэт босоод явж одсон гэнэ шүү.