Монгол Улсын начин Ж.Оргилболд нэлээд хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын Свердловск хотод гэр бүлээрээ амьдарч байгаа билээ. Тэгвэл түүний төрсөн нутаг Булган аймгийн Баян-Агт сумын 90 жилийн ой саяхан тохиосон бөгөөд начин сумынхаа ойд оролцохоор эх орондоо ирсэн байна. Ийнхүү Ж.Оргилболд начин нутгийн ойдоо оролцохоор ирээд мэргэжлийн сүмогийн Их аварга Д.Дагвадоржтой зургаа авахуулсан нь энэ. Түүний хувьд нутагтаа ирэх нь цөөн, ирсэн ч олны нүдэнд өртөлгүй буцчихдаг бол энэ удаа нутгийнхаа ойд оролцохоор саатсан нь энэ аж.
Н.АЗ