Хөгжмийн зохиолч Сангидоржийн ихэр охид болох Ижилцэцэг, Ихэрцэцэг хоёр загварын ертөнцийн гол дүр байсан үе бий. Тэд өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд саяхан эх орондоо ирж "ОК! Fashion show"-нд оролцон тайзнаа алхжээ. Ийнхүү олон жилийн дараа эх орондоо ирж загварын тайзнаа алхсан С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг хоёрыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан байна.
П.ТУУЛ