08.03

Гэрийн эзэгтэй нар хамтдаа амиа хорложээ

Өмнөд  Солонгос улсын Сөүл хотын Мажанг дүүрэг дэхь нэгэн өндөр орон сууцны хороололд гэрийн эзэгтэй нар хамтдаа амиа хорлосон явдал боллоо.

         Тус байранд оршин суугч 43, 44-н настай  гэрийн эзэгтэй Ким, Пак нар нь өнөөдөр өглөөний  11.00 цагийн орчим байрныхаа 19-н давхраас хамтдаа үсэрч амиа хорлосон ба тэдгээр нь стресст орж байгаа тухай найз нөхөддөө ярьж байсан удаатай гэнэ.

       "Тэд өнөөдөр өглөө урьдын адил бие биенийхээ гэрээр зочилж байсан нь камерт бичигдэн үлдсэн ба тус тусынхаа хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд явуулсаны  дараа уулзаж, цахилгаан шатанд хамтдаа суун 19-н давхарт бууж удалгүй цонхоор үсэрцгээсэн байна. Гэвч тэдгээр нь гэрээслэл бичиж үлдээгээгүй, өмнө нь үхэх тухай ярьж байгаагүй,өөрсдийн үхэлд бэлдээгүй зэргийг тооцвол шашны нэг төрлийн урсгалд  итгэдэг гэрийн эзэгтэй нар хамтдаа амиа хорлох шийдвэрийг гэнэт гаргасан байх магадлалтай" гэж цагдаагийнхан урьдчилсан мөрдөн байцаалтаараа тодорхойлжээ.