Рок попын эмэгтэй дуучдын тэргүүн эгнээнд зогсч олны хайр хүндэтгэлийг хүүлээсэн дуучин бол поп дива МУГЖ Б.Сарантуяа гэхэд хэн ч маргахгүй байх. МУГЖ Б.Сарантуяа өнөөдрийг хүртэл ганц бие амьдарч байгаагаа “Би хайраас амархан уйддаг болохоор хэн нэгэнтэй удаан амьдарч чаддаггүй” хэмээн тайлбарладаг. Хөөрхөн хүүхдүүдээ өөрөө өсгөж хайраар дутаалгүй явахын зэрэгцээ чанартай уран бүтээл хийхийг урьтал болгодог дайчин эмэгтэй. Үргэлж урлагийн алтан тайзаа хүндэтгэн фэнүүдийнхээ өмнө дэгжин үзэгддэг зууны манлай дуучны будаггүй төрхөө цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний будаггүй төрх энгийн даруухан харагдаж байгаа ч цаанаа л өөр хүн шиг…