08.04

Жессика Альба хэрэгт оров

Жүжигчин Жессика Альбагийн эхлүүлсэн бизнес болох органик бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч The Honest Company түүнийг энэ жилийн хамгийн их амжилт олсон эмэгтэй бизнес эрхлэгчээр тодруулсан билээ.

Жессика бүсгүй компаниа маш идэвхтэй сурталчилдаг бөгөөд бие, үс гэзэг болон бусад зүйлд зориулагдсан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг худалдан авахыг олон нийтэд уриалдаг юм.

Тэгвэл хэрэглэгчдэд түүний компанийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн сэтгэлд нь хүрээгүй гэнэ. Нэлээн хэдэн хүн тус брэндийн нарнаас хамгаалах бүтээгдэхүүний талаар гомдол гаргажээ. Тэд тус компанийн бүтээгдэхүүнийг хэрэглээд нарнаас нүүр, амаа хамгаалж чадаагүй гэж мэдэгдэв.