08.05

Төв замыг өнөөдөр 11:00 цагаас нээнэ

Нийслэлийн төв зам буюу Чингисийн талбайгаас баруун дөрвөн зам хүртэлх автозамын дулааны шугам, сүлжээг шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд гурван үе шаттайгаар автозамыг хааж, засвар, шинэчлэлийн ажлыг хийж буй бөгөөд одоогоор “Мэргэжилтний 20”-оос “Баруун дөрвөн зам” хүртэлх автозам хаалттай байгаа юм.

 Тэгвэл энэ ажил наймдугаар сарын 18 гэхэд дуусна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Гантөмөр мэдэгдэж байсан билээ. Тэгвэл дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил дууссан байна. Тиймээс өнөөдөр 11:00 цагаас Төв замын нээлтийн ажиллагаа Улсын Их дэлгүүрийн урд хийхээр болжээ. Уг арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд оролцох юм байна.