03.10

”Хай хай”, ”Гүн гүн” сүүг гаалийн зөвшөөрөлгүй оруулж ирж байна

Нийслэлийн МХЕГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүн Гүн”  нэрийн “их эрсдэлтэй” ангилалд  хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн  хяналтаас гадуур оруулж  ирж байгаа нь  тогтоогдлоо. Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал болон гоо сайхны худалдаа, хумсны маникур зэрэг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдаалдаг бөгөөд шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байна. Зөрчил гаргасан  аж ахуйн нэгж, иргэдэд “Эхийн сүү орлуулагч  бүтээгдэхүүний тухай”   хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн шийтгэврийн арга  хэмжээ  тооцож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хил, гүний  хяналтыг сайжруулах чиглэлээр  Улаанбаатар хот дахь гаалийн газар,  Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төрийн бус байгууллагад хамтран ажиллах чиглэлээр албан тоот хүргүүлээд байна.