08.05

Кондукторуудыг билетны мөнгөө бичиж яв гэжээ

Нийтийн тээвэр ухаалаг үйлчилгээнд шилжээд хэд хонолоо. Зорчигчдын бодлоор энэ үйлчилгээ их аятайхан санагдаж байгаа ч жолооч, кондукторуудад үнэн түвэгтэй байгаа гэнэ шүү.

“Зорчигчид ухамсраараа ухаалаг картаа авахгүй байна. Бэлэн мөнгөө барьж орж ирэн мөнгөний хайрцаг руу хийх, мөн бүхэл мөнгө барьчихаад задлахгүй гээд хэдэрлээд зогсох, эсвэл дутуу мөнгө хийчихээд жишим ч үгүй буруу хараад зогсчих юм” гэж зовлонгоо тоочих кондукторууд олон байгаа аж.

Түүнээс зорчигчдын хувьд урд хаалгаараа орж, хойд хаалгаараа буух дадалд сурчихсан бүр зуршил болчихсон харагдана. Гэхдээ зорчигчид дутуу мөнгө хийж, нийтийн тээврийхнийг алдагдалд оруулаад байгаа тул баазын дарга нар кондукторуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр хэдэн төгрөг хийснийг нь сайн харж, бичиж тэмдэглэж явахыг үүрэгджээ. Тиймээс тэд хаалганы арын суудалд сууж , зорчигчдын хайрцганд хийсэн мөнгийг бичиж явна билээ.

Уг нь ухаалаг картаа авчихвал энэ үйлчилгээ олон хүний ажлыг хөнгөвчлөх, үйлчилгээ соёлтой, харилцан итгэлцэл дээр тогтсон, хүндэтгэсэн, бусдаас хамааралгүй байх ёстой. Чиг хандлага ч тийм байгаа. Бид тэр замаар л явахаас хойш эртхэн хэрэгжүүлж байсан нь дээр ээ гэх зорчигчид олон байгаа ч кондукторууд ажилгүй болно гэдэгтээ тийм ч таатай бус хандаж байгаа бололтой