03.10

Э.Оюумаа зөв хооллолтын дэглэмээр жингээ барьдаг

Турьхан биетэй, тунгалаг цээл хоолойтой дуучин бүсгүй Э.Оюумаагийн туранхай байдгийн нууц ил болов. Тэрбээр үргэлж гоолиг туранхай байхын тулд зөв хооллолтын дэглэмээр биеийн жингээ барьж, хүнд махан төрлийн хоолноос аль болох татгалздаг гэнэ.

Түүнчлэн хаана зөв хоолны талаар хичээл сургалт болно, тэнд зав зай гаргаж байгаад очиж сонсдог төдийгүй амьдралдаа хэрэгжүүлдэг гэнэ.

Дуучин бүсгүй Э.Оюумаа одоо болтол гэр бүлтэй болоогүй бөгөөд найзууд нь бүгд хань ижил, үр хүүхэдтэй болсон тул түүнийг хүнтэй суухыг яаруулдаг ч Э.Оюумаа бүсгүй цаг нь болоогүй юм байгаа биз гэсэн хариултаар амыг нь тагладаг ажээ. - See more at: http://www.wikimon.mn/content/60080.shtml#sthash.YAD6FtdF.dpuf