Аргын тооллын наймдугаар сарын 06. Бархасвадь гариг, Билгийн тооллын 21. Шийдэм одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 05.42 цагт мандан, 20.17 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, бизнес, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг дуудуулахад сайн. Золиг гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.