УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 14:00 цагт эхлэх бөгөөд хамгийн түрүүнд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Үүнээс гадна Засгийн газар 2015 оны долдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Мөн Засгийн газар 2015 оны долдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэх юм байна.
Дашрамд дурьдахад, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийг шинэчлэн батлах гэнэ.