08.06

Японы олон удаагийн визийг 10-аас олгож эхэлнэ

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав  хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэр нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах юм байна.

Уг шийдвэр Япон Улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж.