Нийтийн дууг урладаг, шагладаг, нэхдэг гэх тодотголтой Завхан нутгаас гаралтай залуу дуучин А.Түмэн-Өлзий охинтой болоод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Түүний хувьд хөл хүнд байхдаа ч уран бүтээлээ хийсээр байсан хөдөлмөрч нэгэн.
Тэрбээр сүүлийн хослон дуулах хамтрагчаа олсон бөгөөд “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлтийг жүжигчний ажлаас нь урвуулсан гэхэд болно.
Тэд хамтарч “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин” зэрэг сонсогчдын сонорыг мялаасан “хит” дуу хийсэн бол амаржаад удаагүй байгаа дуучин бүсгүй хамтрагчтайгаа нийлж “Хуримын дуу”-г дуулжээ. Удахгүй тэд уг уран бүтээлээ клиптэй болгох гэнэ.
Ийнхүү хөл хүнд байхдаа хамтдаа “Хайрын тэнгэр диваажин” дуугаа дүрсжүүлсэн бол эдүгээ дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орж, удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзахаар болжээ