Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Нэг сумаар гурвын гурван хүүхэдтэй болсон Д.Доржнямбуу ихэд баяртай байгаа бөгөөд хүүхдүүдийнх нь хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дүү болох хөвгүүд нь 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл, сайн бойжиж байгаа байгаад өчигдөр эмнэлгээс гарсан байна.