08.06

Самар түүх зөвшөөрлийг дүүргээсээ авна

Хуш модны самар буюу бидний хэлж заншсанаар боргоцойг иргэд гар дээрээс аль хэдийнээ худалдаалаад эхэлсэн билээ. Гэтэл энэ цаг үед самрын болц бүрэн болоогүй байдаг аж. Тиймээс БОНХЯ-наас хуш модны самар олборлолтын талаар шинэ журам баталжээ. Журамд зааснаар бол иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-аас хойш түүх бөгөөд ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх юм байна. Ингэхдээ самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авна. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох гэнэ. Манай улс самрыг гадагшаа экспортлохыг зөвшөөрдөг. Ингэхдээ мөн хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл Байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах ажээ.