“Форбес” сэтгүүл энэ жилийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Роберт Дауни “Авенжерс” киноноос 80 сая ам.долларын ашиг олсноороо тэргүүлсэн байна. Харин “Луугийн илд” киноноос 50 сая ам.долларын ашиг олсноор Жаки Чан удаах байранд орсон бол “Галзуу хурд 7” кинонд тоглож 47 сая ам.долларын ашигтай ажилласан Вин Дизел түүний дараа орсон аж.
Үүнээс гадна Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тухай “Ярилцлага” киноны гол дүрийн залуу жүжигчин Сет Роген 17 сая ам.долларын ашиг олж жагсаалтад багтжээ.
Энэ жил “Форбес” сэтгүүл анх удаа олон улсын жүжигчдийг оролцуулсан жагсаалтыг гаргаснаараа өмнөх жилүүдээсээ онцлогтой юм. Жагсаалтад долоон улсын 33 жүжигчдийн ашиг орлогын дүнг оруулжээ. Тэдний нийт ашиг орлого 877 сая ам.долларт хүрч байгааг сэтгүүлийнхэн онцолсон аж. “Форбес” сэтгүүл 2015 онд хамгийн өндөр цалинтай ажилласан эхний арван байрын жүжигчдийг олон нийтэд зарлаад байна.
Үүнд:
1. Роберт Дауни 80 сая ам.доллар
2. Жаки Чан 50 сая ам.доллар
3. Вин Дизел 47 сая ам.доллар
4. Бредлэй Гүүпер 41.5 сая ам.доллар
5. Адам Сэндлер 41 сая ам.доллар
6. Том Круйс 40 сая ам.доллар
7. Амитабх Баччан 33.5 сая ам.доллар
8. Салман Кан 33.5 сая ам.доллар
9. Акшей Кумар 32.5 сая ам.доллар
10. Марк Уолберг 32 сая ам.доллар