08.07

Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 7 , Баасан гараг
    Билгийн тооллын: 23. 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр
    Наран ургах/шингэх: 05:43 / 20:16
    Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
    Малын үс ноос хяргахад: Амгалан сайн
    Суудал: Огторгуй
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.