08.07

Афганы нийслэлд тэсрэх бөмбөг дэлбэрчээ

Өнгөрсөн баасан гарагийн өглөө Афганы нийслэл Кабул хотын төвд тэсрэх бөмбөг дэлбэрч найман хүн газар дээрээ нас барж, 128 хүн шархаджээ.

Дэлбэрэлтийн улмаас хотын төвийн ойролцоох барилгуудын цонхны шил хагарч, 100 гаруй метрийн цаана байсан автомашинууд сүйдсэн байна.  Уг дэлбэрэлтийг Талибууд Афганы үндэсний арми болон засгийн эсрэг хийжээ.

 Афган хотын нийслэл нь армийн болон цагдаагийнханы өндөр хамгаалалтанд байдаг ч дэлбэрэлт болохыг урьдчилан таамаглан зогсоож чадаагүй аж. Ослын газарт Кабул хотын түргэний эмнэлгийнхэн очиход энд тэндгүй хүмүүс цусанд будагдан хэвтэж байсан аж.

 НАТО-гийн Афган дахь цэргийн ажиллагааг дууссаны дараа Талибууд эргэн Афганы үндэсний армийн эсрэг дайралт хийсээр байна.

Дашрамд дурдахад, энэ оны эхний зургаан сарын байдлаар Талибаны дайралтын улмаас 5000 иргэн шархдаж нас баржээ.