Дуучин Жастин Бибер сайн санааны үйлсэд нэгддэг гэдгээрээ алдартай билээ. Өөрийн шүтэн бишрэгчдэд анхаарал хандуулдаг талаараа тэрбээр Тэйлор Свифттэй өрсөлдөх хэмжээнд байдаг гэлцдэг. Энэ сарын сүүлчээр Их Британид хүмүүнлэгийн үйлсэд хандив цуглуулах зорилготой Fusion Festival зохиогдох бөгөөд түүний гол оролцогч нь канад залуу болох ёстой байсан юм. Гэвч төлөвлөгөөнд нь өөрчлөлт орсноор 21 настай дуучин залуу шүтэн бишрэгчдээ гонсойлгох хэрэгтэй болов.
“Би Британид байдаг бүх шүтэн бишрэгчдэдээ хандмаар байна. Урьдчилж төлөвлөөгүй нөхцөл байдлаас болж би энэ сарын 28-нд болох хөгжмийн их наадамд оролцох боломжгүй боллоо. Би уг тоглолтыг зохион байгуулж байгаа буяны байгууллагыг сэтгэлээсээ дэмждэг хүн. Тэдний зохион байгуулах тоглолтод оролцож чадахгүйдээ харамсаж сууна. Гэхдээ ойрын үед Британийн шүтэн бишрэгчдэдээ зориулж үлэмж хэмжээний тоглолт хийх болно. Би та бүхнээс нүүр буруулаагүй шүү” хэмээн Бибер өөрийн твиттер дэх хуудсанд бичжээ.
Их наадмыг зохион байгуулагчаар Их Британийн ханхүү Чарльзын үүсгэн байгуулсан Prince’s Trust байгууллага ажилладаг аж.