ЭМСЯ-ны Шуурхай мэдээллийн төвөөс улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 21138 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1215 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдсан талаар мэдээллээ.
ХӨСҮТ-д нийт 32 хүн хандаж, таван хүн шинээр хэвтэж, есөн хүн эмчлэгдэн гарч, 26 хүн одоо эмчлэгдэж байгаа аж. Үүнээс зургаан өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, гурван хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа юм байна.
Харин өнгөрөгч долоо хоногт цочмог халууралт тууралттай өвчний хамшинж нийт тохиолдлын 64.4 хувийг эзэлж байна. Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас өндөр байгаа бөгөөд 25 дэх долоо хоногоос эхлэн үргэлжлэн ихсэж, сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин нэмэгджээ.