Хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхдээ жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссон өөрт буй үй олон авьяасыг өргөнөөр ашигладаг байна. Тэрбээр өөрийн 11 сартай Рөүз охинд бүүвэйн дуу дуулж өгөөд зогсохгүй жааз дуунуудыг ч аялж өгдөг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, хар багаас нь урлагт сонирхолтой болгож байгаа хэрэг юм.
Скарлеттэд ойрхон байдаг эх сурвалжууд “Рөүзи уйлах тоолонд түүнийг зөвхөн ээж нь л тайвшруулж чадна. Асрагч эмэгтэй нь хүртэл ээжид нь охиныг өгдөг. Скарлетт маш сайхан хоолойтой нэгэн. Түүнийг жааз дуу дуулж эхлүүт Рөүз уйлахаа больчихдог юм” гэж хэлжээ.
Йоханссон бүсгүй өөрийн эр нөхөр Роан Дориактай өнгөрсөн оны есдүгээр сард ээж, аав болсон билээ. Эх болсноор Скарлетт бүсгүй сайн тал руугаа ихэд өөрчлөгдсөн аж. Жүжигчин бүсгүй олон жил татсан тамхиа хаяжээ.