08.08

Миний Монгол 2015 амжилттай болж өндөрлөлөө

“Миний Mонгол наадам-2015” уралдаанд АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Ариагийн монголчуудын холбоо тэргүүллээ. ЮНЕСКО-ийн соёлын биет болон биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол үндэсний их баяр наадмаар дамжуулан монгол ёс заншил, өв уламжлал, соёлыг олон улсад сурталчлах зорилгоор Гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд “Миний Монгол наадам-2015” уралдааныг зарласан байна. Уралдааны дүн өчигдөр гарчээ. 

Тус уралдаанд Европ, Австрали, Америк, Ази тивийн нийт 9 улс дахь 19 байгууллага идэвхтэй оролцож, АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Ариагийн Монголчуудын холбоо “Миний монгол наадам-2015” өргөмжлөлийн эзэн болсон бол дэд байрт Швед дэхь Монголчуудын Үндэсний холбоо шалгарсан байна.

Гадаад хэргийн яамнаас хилийн чанадад суугаа монгол иргэдээрээ дамжуулан эх орноо сурталчлан таниулах зорилтын хүрээнд тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.