08.08

Цагдаагийн 2000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Шашин, соёлын энэхүү наадам хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдөр 2000 орчим цагдаагийн албан хаагч олон нийтийн амар амгалан сахиулан ажиллаж байна.

Баяр наадмын эдгээр өдрүүдэд наадамчин олны амгалан тайван байдлыг хангах, болзошгүй гэмт хэрэг, аюул ослоос сэргийлэхээр цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин уртасгасан цагаар ажиллаж байна.