08.10

Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 10, Даваа гараг
    Билгийн тооллын: 26. 7 улаан мэнгэтэй шар морь өдөр
    Наран ургах/шингэх: 05:48 / 20:13
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Малын үс ноос хяргахад: Шим хүч төгөлдөр
    Суудал: Мод
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.