08.10

Автомашинаа оношилгоонд оруулаагүй жолоочийн хариуцлагыг чангатгана

Тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгооны хариуцлагын арга хэмжээг ирэх сарын 1-нээс чангатгахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийг өнгөрсөн сарын 8-нд баталж, хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Үүнд үзлэг, оношилгоонд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй болон хоцорсон тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар торгохоор болжээ. Харин одоо автомашинаа үзлэгт хамруулаагүй жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож байгаа юм.