Өнгөрсөн оны 12 сарын 10-нд явган хүний гарцаар гарч явсан эрэгтэй 54 настай Т-г том оврын автобусны жолооч дайрч амийг нь хохироосон хэрэг гарсан билээ.
Тэгвэл энэ хэргийг хуулийнхан өөрсдөө завхруулж, шийдвэрлээгүй гэх гомдлыг талийгаачийн охин гаргаж, тухайн үед хэвлэлийнхэнд хандаж байсан. Тэгвэл осол гаргасан жолоочид хуулийн хариуцлага тооцоогүй, тэрбээр хэргээс мултарч үлджээ.
Тодруулбал, хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурор хоёрт замхруулах хүсэл байгаа талаар ярьж байсан бөгөөд эл хэргийг Тээврийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байна.
Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн сүүлийн боломжоо ашиглаж Дээд шүүхэд гомдлоо гаргана гэв.