08.10

Солонгост амиа алдсан иргэдийн цогцсыг авчирна

Монгол Улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ сарын 4-нд БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унаж, осолдсон харамсалтай хэрэг гарсан. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны гурван сарын визээр ирж, цагийн ажил хийж байгаад осолдсон гэдэг.

Гадаад хэргийн яам талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ- руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Улмаар өнгөрөгч долоо хоногт Ш.О гийн ар гэрийнхэн БНСУ руу явжээ. Харин Н.Ц гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байгаа гэнэ. Талийгаачдын цогцосын энэ долоо хоногтоо багтаж эх оронд нь авчрах юм байна.