08.10

Стивен Сигал: Би Оросын Монгол

Холлиувдын нэртэй жүжигчин Стивен Сигал Оросын Якутад аялалаар иржээ. Тэрбээр Бүгд Найрамдах Якут Улсын Сибирийн төвд орших Арылах тосгонд хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэрээ Миний эцэг “Оросын Монгол” байсан гэж хэлэв. Орон нутгийн оршин суугчид Холливудын одыг халуун дулаанаар угтан авч үндэсний хоол, бүжгээр бэлэг барив. Эх сурвалжуудын хэлснээр, С.Сигал ОХУ-ын очир алмаз олборлолтын компаниудын нэгдэл болох “Алроса” уул уурхайн компанийн боломжит хөрөнгө оруулалтыг шалгахаар “Legg Mason Global Asset Management” компанийн шинжээчээр Якутад ирсэн байна.  Юутай ч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай дажгүй харилцаатай байдаг С.Сигал Орост очихоороо “Би Орос хүн”, Монголд ирэхээрээ “Би Монгол хүн” гэж аль нь мэдэгдэхгүй эргэлзээ дагуулсан мэдэгдэлдээ “Би Оросын Монгол” гэдэг үгээрээ цэг тавих шиг боллоо.