Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа болон БНСАУ-ын ЭМНХЯ-ы харьяа Сэргээн засалтын үндэсний төвийн ерөнхийлөгч Сеон Жээ Лий нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага хамтарснаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэх боломжтой болох ажээ.
Уг санамж бичгийг байгуулснаар БНСАУ болон Монгол Улсын хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар цаашид олон талт үйл ажиллагааг зохион байгуулах ач холбогдолтой юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн хангамж, мэргэжлийн ур чадварыг сайжруулах харилцан туршлага судлах, албан хаагчдыг дадлагажуулах ажлыг төлөвлөж байгаа ажээ.