08.10

“Петро Матад” Монголыг агаараас тандана

Монгол Улсад газрын тосны хайгуул хийдэг гаднын “Петро Матад” компани агаараас энэ ажлаа хийх санал тавьжээ. Монгол Улсын хувьд анхдагч энэ ажилд Монгол Улс төдийгүй гаднынхан ч анхаарал хандуулж эхэллээ. “Петро Матад” компанийнхан говийн уулархайг бүс нутгуудад агаараас тандалт хийж, газрын тос байх боломжтой газруудыг тогтоох аж. Албаныхны хэлснээр тэд 11 мянган км хавтгай дөрвөлжин газар нутагт тандалт агаараас тандалт хийх аж. Мөн тэдгээр газруудад газрын тос, байгалийн хийн өрөмдлөг хийх юм байна.