Солонгос улс 1994 оноос эхлэн айл өрх, албан газруудын хог хаягдлыг дахин ашиглагдах ба ашиглагдахгүй байдлаар нь тус бүрд нь ялгаж хаяулдаг журам хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хорин жил өнгөрсөн өнөөгийн байдлаар хогийг ялгаж хаядаг болсоноор Солонгос улсад өдөрт 58-н мянган тонн хог хаягддаг байсан бол энэ нь 48-н мянган тонн болж буурсан ба нэг иргэн өдөрт 1,33 кг хог хаядаг байсан нь 900 грамм болж 30%-иар буурсан амжилттай ажиллажээ.
Гурав, тав, 20 литрийн багтаамжтай байдаг хогийн уутыг худалдан авч хогоо шил, цаас, хуванцар, хүнсний хаягдал гэх мэтээр ялгаж хаях иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр эдүгээ хогийн уутын борлуулалтын хэмжээ, эхний жилүүдээс дунджаар 38%-иар нэмэгдсеэн байна.
Гэвч зарим иргэд тус бүр нь 363-850-н воноор үнэлэгдэх хогийн уутыг худалдаж авалгүй хогоо нууцаар хаяж байгаа бөгөөд тэднийг эргэн тойрны нууц камер, хогийн уутан доторх бичиг баримт бүхий зүйлээр илрүүлэн торгууль тавих арга хэмжээг авч байгаа нь үр дүн өгч байгаа юм байна.