Улаанбаатар-Эрээний хооронд 200 км/цагийн хурдтай давхина
Хятадын төрийн “Синьхуа” агентлагт Улаанбаатараас тус улсын хойд зүгийн хилийн боомт хот Эрээн /Эрлиан/ рүү өндөр хурдны галт тэрэг явахаар болсон тухай дурджээ. Зорчигч, тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Транс-Монголын төмөр замыг ашиглан өндөр хурдны галт тэрэг явуулах бөгөөд энэ галт тэрэг 200 км/цагийн хурдтай юм байна. Монгол Улсын Зам, тээврийн яам ингэж төлөвлөж байгааг “Синьхуа” дурдаад Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн харилцааг сайжруулахад гурван улсыг холбосон төмөр зам ихээхэн ач холбогдолтойг санууллаа.
Хятад Улс Монголд 1 сая хятад оруулна гэсэн үү
Саяхны хэд хэдэн том уулзалтаас Хятад, Монгол, ОХУ эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцож, үүнд Монгол Улс ихээхэн талархаж байгаа. Гэхдээ Хятадын шийдвэргүйгээр юу ч болж бүтэхгүй гэдгийг тус улсын дарга /Ерөнхийлөгч/ Си Жинь Пин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тойруугаар ойлгуулсан. Эдийн засгийн хамтарсан коридор Монгол Улсын гадаад худалдаанд нэн шаардлагатай ч ингэхийн тулд Монгол Улсыг дайруулан холбосон шинэ төмөр зам хэрэгтэй. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай энэ төмөр замын Монгол дахь хэсгийг Хятад Улс өөрийнхөө хөрөнгөөр барихыг санал болгосон гэнэ. Гэхдээ мэдээж энэ нь хариутай бөгөөд 1 сая хятад хүн оруулах нөхцөл тавьсан гэх сураг дуулдах болов. 3-хан сая хүн амтай, дунд насны 1-хэн сая хүн амтай Монгол Улсад энэ тоо харьцангуй их ч шинэ төмөр замын үнэ ч бас их байгаа юм байх. Адаглаад л орж ирэх гээд байгаа 1 сая “хужаа”-г Монгол Улсын төмөр замд хөлс төлүүлэхгүйгээр явуулахаар төлөвлөж байгаа гэж сураг дээр сураг нэмэгдээд байна, хэрхэх нь хэтдээ илэрхий болох биздээ.
Э.Төгс