08.11

150 хүчингийн хэрэг бүртгэгджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик мэдээг танилцуулжээ.

Тухайлбал, энэ хугацаанд хүнийг санаатай алах гэмт хэрэг 106, хүчиндэх 150, бусдын эд хөрөнгийг булаах 153, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх 184, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 335 хэрэг бүртгэгдсэн байна.

Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих 842, танхайрах 952, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах 1182, бусдын бие махбодод гэмтэл учруулах 4685, бусдын эд хөрөнгийг хулгайлах 5644, бусад төрлийн гэмт хэрэг 2776 бүртгэгджээ.