08.12

Нэг аяга тамхины ишийг үнэгүй ундаагаар солино

Хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд ер бусын хувь нэмрээ оруулахаар Испанийн Каталонийн Кастельдефельс амралт зугаалгын газрын нэгэн уушийн газрын эзэд шийджээ. Тэднийд ирсэн хүмүүс далайн эрэг дээрээс цуглуулсан нэг аяга тамхины ишний оронд үнэгүй ундаа уух боломжтой.

Ийм маягаар тэд хүмүүсийн ухамсарт наранд шарлагын газрыг цэвэр цэмцгэр байлгах нь ямар чухал вэ гэдгийг суулгаж өгөхийг хүсэж байгаа аж.

Тамхины нэг иш гурван литр усыг бохирдуулдаг байна. Дээр нь тэр иш бүрэн задарч дуусах хүртэл 20 жилийн хугацаа шаардлагатай юм. Сураг сонсохнээ, жуулчид болон хотын ард иргэд энэ санаачлагыг сайшааж хүлээн авчээ.