08.12

Хоёр ч түймрийг цурманд орууллаа

Энэ зун ойн түймэр тасрахгүй байсаар зуны улирад дуусч байна. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /сумын  төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан.

Тухайн галын дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 30 иргэн, таван автомашин, дөрвөн мотоцикль, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  энэ сарын 10-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулжээ.

 Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан. Уг дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 38 иргэн, дөрвөн автомашин, нийт 50 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 11-нйи өдрийн 17:50 цагт цурамд оруулсан байна.