Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ оны эхний хагаст нийт 9500 хүнд 10.6 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид өгсөн байна. Энэ нь сүүлийн таван жилд ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давж гарсан үзүүлэлт ажээ. Сар тутам олгож буй ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ он гарсаар зогсолтгүй өссөөр байгаа аж. Ажилгүй болж буй иргэдийн олонхи нь уул уурхайн компаниудад ажиллаж байжээ. Үүний цаана төлөгдөхгүй татвар, банкны зээлийн чанаргүйдэл, худалдан авалт хумигдах гээд олон асуудал бий хэмээн мэргэжилтнүүд санаа зовж байна.