Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нялх хүүхдийг эхний зургаан сард эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг. Гэтэл Мексик улсад долоон эх тутмын нэг нь л хүүхдээ хөхөөр хооллодог аж.
Мексикийн засгийн газраас эмнэлэгт нялх хүүхдийг нэмэлт тэжээлээр хооллохыг хориглосон шийдвэр гаргалаа.
Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд хүүхдийн нэмэлт тэжээл дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэв хэрэгтэй гэж үзвэл эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж болох аж.
Гэвч Мексикт хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох асуудлыг улс орны хэмжээнд нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгтэй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нялх хүүхдийг эхний зургаан сард эхийн сүүгээр хооллох заавар Мексикт бараг хэрэгждэггүй.
Долоон эх тутмын нэг нь хөхөөрөө хүүхдийг хооллож буй нь Латин Америкийн улсууд дунд маш доогуур үзүүлэлт юм.
Тус улсын эрүүл мэндийн байгууллагынхны хэлж буйгаар Мексик улсад сая сая хүн бохир болон стандартад нийцээгүй ундны ус хэрэглэж байгаа ажээ.
И.Мөнхцэнгэл