2014 оны улирлын плэй-оффын шигшээ тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Андре Игудала өнгөрсөн амралтын өдрүүдээр өөрийн хар багын найз Кристина Гутьеррестэй гэрлэсэн байна.
Тэдний хуримын ёслол Мексикийн Лос-Кабос гэдэг наранд шарлагын газар болжээ.
Уригдсан зочдын дотор “Голден Стэйт Уорриорс” багийн Клэй Томпсон, Стефен Карри, Шон Ливингстон, Фестус Изели, Дрэймонд Грийн нараас гадна “Бостон Сэлтикс”-ын Эван Тёрнер байсан гэнэ.