08.12

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Зургаадугаар сарын 15-аас 119 дүгээр цэргийн ангид бэлтгэлд гарсан оюутан цэргүүд Чингисийн талбайд тангараг өргөлөө. Энэ удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн мянга гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан байна.   Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.