08.12

Ц.Мөнхбаяр суллагдана

Нийгэмд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн тухай хууль батлагдав. Уг хуулийн төсөл удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд хорих ангид ял эдэлж байгаа 7500 гаруй ялтны 80 хувь нь суллагдах боломжтой болов. Албан тушаал, авлига хээл хахуулын хэргээр ч ял эдэлж байгаа цагаан захтнууд суллагдахаар болсон.

Эрх бүхий байгууллага нь баталсан болохоор албан тушаалын хэрэг өршөөгдөж байна. Албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа бүх хүмүүс өршөөгдөнө гэсэн үг. Тэгвэл төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж зандалчлах хэргээр хорих ял сонсч өдгөө ялаа эдэлж байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр уг хуулиар суллагдахаар болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Мөнхбаярын зүйчлэл анхнаасаа буруу байсан. Мөнхбаяр шиг хүнийг хаана ч террорист гэж үздэггүй. Эко тэмцэл нь субъектив талаасаа гэмт хэрэг биш” гэж жиргэжээ.